Алхам 4: Тухайн сарынхаа зарлагуудаа бүртгэх

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 18

Бид данс, төсөв, төлөвлөгөөт орлого ба зарлага, дугтуйт төсвөө үүсгэсний дараа орлогоо бүртгэж дансаа цэнэглэчихсэн. Тиймээс одоо зарлагаа бүргэхэд бэлэн боллоо. Та өдөр тутмын зарлагаа өдөр өдөрт нь гуравхан минутын завыг ажил дээрээ эсвэл гэртээ гараад тогтмол бүртгэснээр таны данс тооцоо эмх цэгцтэй, үнэн зөв, танд мөн хялбар байх болно гэж зөвлөж байна. Зарлага удирдах дэлгэрэнгүй заавар.

Зарлага бүртгэх хоёр арга байдаг

  • 1. Таны данснаас гарч байгаа зарлага
  • 2. Таны өөрийн данс хооронд гүйлгээгээр хийгдэж байгаа зарлага. Та картнаасаа бэлэн мөнгө авах үйлдэл нь програмд бүртгэгдэхдээ карт-данснаас бэлэн мөнгө данс руу хийгдэж байгаа дотоод гүйлгээ юм.