Зарлага бүртгэх

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Өрхийн зарлагаа нэгд нэгэнгүй нарийн бүртгэж явах нь бодит амьдрал дээр таны дансны тооцоотой нягт уялдаж, тооцоо таар ч явах үндэс болно. Та зарлагаа өдөр өрт нь гуравхан минутыг завыг өөртөө гаргаж, ажил дээрээ эсвэл гэртээ бүртгээд байх хэрэгтэй. Ингэснээр таны бүртгэлийн ажил эмх цэгцтэй бөгөөд үнэн зөв, хялбар байх болно.

Зарлага бүртгэх хоёр арга байдаг.

  • Гадаад зарлага бүртгэх

    Гадаад зарлага гэдэг нь худалдан авалт юм. Үүнд өдөр тутмын худалдан авалтууд орно. Гадаад зарлага бүртгэхдээ "Зарлага" гэсэн коммандыг ашиглана.

  • Дотоод зарлага бүртгэх

    Дотоод зарлага гэдэг нь та өөрийн данс хооронд хийсэн гүйлгээ буюу шилжүүлэг. Та картнаасаа бэлэн мөнгө авах үйлдэл нь таны данс хооронд хийгдэж байгаа гүйлгээ юм. Дотоод зарлага бүртгэхдээ "Шилжүүлэг" гэсэн коммандыг ашиглана.

Зарлага бүртгэх

Гадаад зарлага бүртгэхэд анхаарах зүйлс.

  • Категори

    Та гадаад зарлагын категори буюу төрлийг нарийн зааж өгснөөр тайлан мэдээ тань үнэн бодит гарахад тус болно.

  • Төсөв

    Зарлага нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зарлага гэж ангилагддаг. Хэрэв тухайн сард зарлагадахаар төсөв дээр төлөвлөсөн зарлагаа гаргаж байгаа бол аль сарын төсвийн аль төлөвлөгөөт зарлагын гүйцэтгэл гэдийг нарийн зааж өгөх шаардлагатай. Ингэснээр таны төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээ үнэн зөв гарахад онцгой ач холбогдолтой. Жишээ нь та байрны зээлээ төлж байгаа бол тухайн сараа сонгоод, ард талын сонгох хэсгээс байрны зээл гэсэн төлөвлөгөөт зарлагаа сонгож өгнө.

Дотоод зарлага буюу Данс хоорондын гүйлгээ бүртгэх

Ямар данснаас ямар данс руу гүйлгээ хийхээ сайн харж нягтлаарай.