Алхам 2: Тухайн сарынхаа төсвийг үүсгэх

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Дансаа үүсгэсний дараа таны хийх хоёр дахь алхам бол та тухайн сарынхаа төсвийг үүсгэх ёстой. Хэрэглэгч шинээр бүртгүүлж ороход автоматаар тухайн сарын төсвийг үүсгэсэн байдаг. Төсвийн нэрэн дээр дарж төсвийн задаргаагаа бүртгэж өгнө. тухайн сард орж ирэх төлөвлөгөөт орлого, зарлагаа бүртгэж, гүйцэтгэлийг оруулж өгнө. Төсөв удирдах дэлгэрэнгүй заавар.

  • Төлөвлөгөөт орлого - (тухайн сард орж ирэхээр төлөвлөгдсөн байгаа орлого. Жишээ нь цалин)
  • Төлөвлөгөөт Зарлага - (тухайн сард гаргахаар төлөвлөгдсөн байгаа зарлага. Жишээ нь Байрны зээл, интернетийн төлбөр)
  • Гүйцэтгэл - (Төлөвлөсөн орлого танд орж ирэх, төлөвлөсөн зарлагаа төлөх)