"Самбар" модультай ажиллах

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Өрхийн төсвийн санхүүгийн мэдээллийг товч, нэгтгэж харах боломжийг самбар модуль олгоно.

  • Нийт мөнгө

    Өрхийн дансанд байгаа байгаа мөнгөн дүнг нийт мөнгөн дүн хэсэгт харуулна.

  • Хадгалсан мөнгө

    Хадгаламж төрөлтэй дансанд байгаа мөнгөн дүн.

  • Энэ сарын орлого

    Зөвхөн тухайн сард орж ирсэн орлогын нийлбэр дүн.

  • Энэ сарын зарлага

    Зөвхөн тухайн сарын зарлагын нийлбэр дүн.

  • Төлөвлөгөөт орлого

    Тухайн сарын төсөвт төлөвлөгдсөн орлогын гүйцэтгэлийг харуулна. (Гүйцэтгэл: Төлөвлөсөн орлогын хэдэн хувь нь орж ирсэн)

  • Төлөвлөгөөт зарлага

    Тухайн сарын төсөвт төлөвлөгдсөн зарлагын гүйцэтгэлийг харуулна. (Гүйцэтгэл: Төлөвлөсөн зарлагын хэдэн хувь нь төлөгдсөн )

  • Дугтуйт төсөв

    Дугтуйт төсвийн аргаар төлөвлөсөн зарлагын гүйцэтгэлийг харуулна. Гүйцэтгэл ногоон болон улаан өнгөөр харагдах бөгөөд улаан өнгө нь төсөв хэтэрснийг заана.

  • Сарын орлого

    Тухайн сарын орлогын графикийг харуулна.

  • Сарын Зарлага

    Тухайн сарын зарлагын графикийг харуулна.

  • Мэдээ мэдээлэл

    Энэ хэсэгт маш чухал мэдээ мэдээллийг харуулна. Та програмын шинэ мэдээ мэдээллийг байнга шалгаж байх хэрэгтэй.