Төлөвлөгөөт орлого, зарлага

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Сар болгон орж ирэх орлого, сар бүрэн төлдөг зарлагуудаа урьдчилан төлөвлөх нь хувийн санхүүгийн зөв төлөвлөлт болдог. Сар бүрийн орлогод цалин болон бусад тогтмол орлогууд харин төлөвлөгөөт зарлагад байрны төлбөр, интернет, байрны зээл гэх мэт сар бүр гардаг зардлуулдыг оруулах зөв болно.

Төлөвлөгөөт орлого, зарлага үүсгэх

Төсөвт дараах дөрвөн төрлийн орлого, зарлага байдаг.

  • Төлөвлөгөөт орлого үүсгэх

    Төлөвлөгөөт орлого нь тухайн сард орж ирэхээр төлөвлөж байгаа орлогын мөнгөн дүнг зааж үүсгэж өгөх ба түүний гүйцэтгэлийг орлого бүртгэхдээ зааж өгөх ёстой байдаг.

  • Төлөвлөгөөт бус орлого

    Гэнэтийн орлого амьдралд тохиолддог. Жишээ нь бэлэг, ажлын хажуугаар хийсэн ажлын хөлс гэх мэт.Орлого модулиар бүртгэсэн орлого ямар нэгэн төлөвлөгөөт орлогын гүйцэтгэл бишээр бүртгэхэд төлөвлөгөөт бус орлогод хамаарагддаг.

  • Төлөвлөгөөт зарлага үүсгэх

    Төлөвлөгөөт зарлага нь тухайн сард төлөхөөр төлөвлөж байгаа зарлагын мөнгөн дүнг зааж үүсгэж өгөх ба түүний гүйцэтгэлийг зарлага бүртгэхдээ зааж өгөх ёстой байдаг.

  • Төлөвлөгөөт бус зарлага

    Өдөр тутмын худалдан авалт нь төлөвлөгөөт бус зарлагад тооцогдоно. Зарлага модулиар бүртгэсэн зарлагаа ямар нэгэн төлөвлөгөөт зарлагын гүйцэтгэл бишээр бүртгэхэд төлөвлөгөөт бус зарлагад хамаарагддаг.