"Данс" модультай ажиллах

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Програм дээр орлого, зарлага дансаар дамжин хийгддэг. Та дансыг өөрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан үүсгэх боломжтой. Жишээ нь: Нөхрийн цалингийн кредит карт, Эхнэрийн цалингийн кредит карт, Бэлэн мөнгө, Зуны амралтандаа зориулсан хадгаламж гэх мэтээр үүсгэж болох юм.

Данс үүсгэх

Данс нь дараах төрөлд хуваагдана

  • Бэлэн мөнгө

    Програмд бүх мөнгө ямар нэгэн дансанд хамаарагдана. Тиймээс бэлэн мөнгө хүртэл данс хэлбэртэй байх ёстой.

  • Кредит карт

    Орчин үед хүмүүс кредит картыг хэрэглэх болсон. Өрхийн хэмжээнд байгаа кредит картуудаа бүртгэж өгснөөр таны санхүүгийн тооцоо алдаагүй байх үндэс болно.

  • Хадгаламж

    Та хадгаламжаа бүртгэхдээ энэ төрлийг сонгож өгөөрэй.

Данс хаах

Дансыг гүйлгээнд оруулахгүй байхын тулд түр хааж, нээж болдог. Амьдрал дээр мөнгө хэмнэх шилдэг аргуудын нэг болох картаа өөрөөсөө нуух аргыг програмд хэрэгжүүллээ

Анхааруулга

Дансны үлдэгдлийг хүчээр засахгүй байхыг хичээх хэрэгтэй. Дансанд орлого орно, данснаас зарлага гарна. Орлого, зарлагаа зөв хөтөлбөл дансны үлдэгдэл бодит амьдрал дээрх дансны үлдэгдэлтэй яв цав таарч байх болно. Мөн дансыг устгах үйлдлээр тухайн данстай холбоотой бүх гүйлгээг засах боломжгүй, мөн дансыг дахин сэргээх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.