Хүслийн жагсаалт

Мэдээлэл зассан огноо: 2015 оны 04 сарын 06

Айл өрх, хувь хүн яг одоо авах боломжгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жагсааж бичиж байгаад түүндээ зориулсан бяцхан мөнгөн хуримтлал үүсгэж өгөх хэрэгтэй.

Жишээ нь Индүүгээ сольчих юмсан гэсэн хүсэл байгаа. Тэгээд сарын зарлагаа хэмнээд дугтуйнд үлдсэн мөнгөө цуглуулж байтал магадгүй 2-3 сарын дараа таны хүсэж байсан индүүг худалдан авахад хүрэлцэхүйц мөнгө хуримтлагдсан байх болно. Ингээд хүсэж байсан индүүгээ авч болох юм. Эсвэл магадгүй индүү авахаа түр азнаад арай том хүсэл болох Богино долгионы зуухтай болох хүсэлдээ хэрэглэхээр үргэлжлүүлэн мөнгөө хуримтлуулж болох юм.

Хүслийн жагсаалтыг програмд удирдахын тулд дараах 3-н алхмыг хийх хэрэгтэй.

1-р алхам: Хүслийн данс үүсгэх

Данс үүсгэхдээ дансны төрлийг хүслийн данс гэж тохируулж өгөөрэй. Ингэж зааж өгснөөр програм хүслийн дансанд байгаа мөнгийг тооцож, хүслийн жагсаалтаас юуг авах боломжтойг харуулах болно.

2-р алхам: Хүслийн жагсаалт үүсгэх

  • Хүсэл үүсгэх

    Хүсэл үүсгэх командаар хүслээ үүсгэнэ.

  • Хүслийн жагсаалт

    Мөнгөн дүн багананд таны хүслийн дансанд байгаа мөнгө таны хүслийн хэдэн хувийг эзлэхийг харуулна. Мэдээж 100% болвол та тэр зүйлийг худалдан авах хэмжээний мөнгө цуглуулж чадсан байна гэж ойлгоно

3-р алхам: Хүслийн дансанд орлого хийх

Хүслийн дансанд орлого хийх гэдэг нь бодит амьдрал дээр хүслийн данс, эсвэл хүслийн дугтуйндаа мөнгө нэмж хийх үйлдэл юм. Орлого болон зарлага бүртгэх үед хүслийн данс харагдахгүй. Хүслийн дансанд мөнгө хийхдээ зөвхөн данс хоорондын шилжүүлэг ашиглан орлого бүртгэж өгнө.

Анхааруулга

Хүслийн дансанд байгаа мөнгөө зарлагадах бол хүслийн данснаасаа бусад данс руу шилжүүлэг хийж зарлагадаарай.