Орлого бүртгэх
Өрхийн орлогыг нэгд нэгэнгүй нарийн бүртгэж явах нь бодит амьдрал дээр таны дансны тооцоотой нягт уялдаж, тооцоо таар ч явах үндэс болно.
Орлого бүртгэх хоёр арга байдаг.
-
Гадаад орлого бүртгэх
Гадаад орлого гэдэг нь дансанд орж ирж байгаа гадаад орлого юм. Үүнд цалин, бэлэг, бизнесийн ашиг гэх мэт. Гадаад орлого бүртгэхдээ "Орлого" гэсэн коммандыг ашиглана.
-
Дотоод орлого бүртгэх
Дотоод орлого гэдэг нь та өөрийн данс хооронд хийсэн гүйлгээ буюу шилжүүлэг. Та картнаасаа бэлэн мөнгө авах үйлдэл нь таны данс хооронд хийгдэж байгаа гүйлгээ юм. Дотоод орлого бүртгэхдээ "Шилжүүлэг" гэсэн коммандыг ашиглана.
Орлого бүртгэх
Гадаад орлого бүртгэхэд анхаарах зүйлс.
-
Категори
Та гадаад орлогын категори буюу төрлийг нарийн зааж өгснөөр тайлан мэдээ тань үнэн бодит гарахад тус болно.
-
Төсөв
Орлого нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус орлого гэж ангилагддаг. Хэрэв тухайн сард орж ирэхээр төсөв дээр төлөвлөсөн орлого орж ирж байгаа бол аль сарын төсвийн аль төлөвлөгөөт орлогын гүйцэтгэл гэдийг нарийн зааж өгөх шаардлагатай. Ингэснээр таны төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээ үнэн зөв гарахад онцгой ач холбогдолтой. Жишээ нь таны цалингийн урьдчилгаа орж ирж байгаа бол тухайн сараа сонгоод, ард талын сонгох хэсгээс цалин гэсэн төлөвлөгөөт орлогоо сонгож өгнө.
Дотоод орлого буюу Данс хоорондын гүйлгээ бүртгэх
Ямар данснаас ямар данс руу гүйлгээ хийхээ сайн харж нягтлаарай.