Зээлийн данс

Мэдээлэл зассан огноо: 2015 оны 04 сарын 06

Амьдрал дээр аливаа зээл, лизинг авахад зээл авсан банканд зээлийн данс гэж үүсдэг. Тэр данс руу бид зээлийн төлөлтөө тогтсон хугацаанд сар бүр хийдэг, эсвэл цалингийн картнаас чинь цалин буунгуут автомаар татаж авдаг.

Өрхийн төсөв програм дээр зээлийн эргэн төлөлтийг төлөвлөгөөт зарлага үүсгэж сар бүр төлөвлөгөөт зарлагын гүйцэтгэлээр удирдаж байсан. Тэгвэл одоо зээлийн эргэн төлөлтийг удирдах модулийг танилцуулж байна.

Зээлийг удирдахын тулд дараах 4-н алхмыг хийх хэрэгтэй.

1-р алхам: Зээлийн данс үүсгэх

Та авсан зээлийн данс бүрийг програмд үүсгэж өгөх бөгөөд данс үүсгэхдээ зээлийн үлдэгдлийг оруулж, дансны төрлийг "Зээлийн данс" гэж сонгоно.

2-р алхам: Зээлийн эргэн төлөлтийн төлөвлөгөөт зарлага үүсгэх

Та зээлийнхээ төлөлтийн төлөвлөгөөт зарлагыг үүсгэсэн эсвэл шинээр үүсгэж өгөх гэж байгаа бол "Зээлийн данс" хэсгээс харгалзах зээлийн дансыг зааж өгөх ёстой. Ингэснээр энэ төлөвлөгөөт зарлагын гүйцэтгэлийг бүртгэх үед зээлийн данснаас зарлагын мөнгөн дүнгээр автоматаар хасагдана.

3-р алхам: Төлөвлөгөөт зарлага буюу зээлийн эргэн төлөлтийг хийх

Төлөвлөгөөт зарлагын гүйцэтгэлийг бүртгэхдээ харгалзах сарынхаа төлөвлөгөөт зарлагыг сонгож өгөхөө мартуузай.

4-р алхам: Зээлийн үлдэгдлийг хянах

Самбар модуль дээр таны зээлийн бүх үлдэгдлийг нэгтгэж харуулах бөгөөд данс модуль дээр зээлийн данс бүрийн дансны үлдэгдлийг харж болно.

Анхааруулга

Зээлийн данс нь зээлийн үлдэгдлийг харуулах зорилготой данс бөгөөд орлого, зарлагын гүйлгээнд харагдахгүй.