"Самбар" модультай ажиллах
Өрхийн төсвийн санхүүгийн мэдээллийг товч, нэгтгэж харах боломжийг самбар модуль олгоно.
-
Нийт мөнгө
Өрхийн дансанд байгаа байгаа мөнгөн дүнг нийт мөнгөн дүн хэсэгт харуулна.
-
Хадгалсан мөнгө
Хадгаламж төрөлтэй дансанд байгаа мөнгөн дүн.
-
Энэ сарын орлого
Зөвхөн тухайн сард орж ирсэн орлогын нийлбэр дүн.
-
Энэ сарын зарлага
Зөвхөн тухайн сарын зарлагын нийлбэр дүн.
-
Төлөвлөгөөт орлого
Тухайн сарын төсөвт төлөвлөгдсөн орлогын гүйцэтгэлийг харуулна. (Гүйцэтгэл: Төлөвлөсөн орлогын хэдэн хувь нь орж ирсэн)
-
Төлөвлөгөөт зарлага
Тухайн сарын төсөвт төлөвлөгдсөн зарлагын гүйцэтгэлийг харуулна. (Гүйцэтгэл: Төлөвлөсөн зарлагын хэдэн хувь нь төлөгдсөн )
-
Дугтуйт төсөв
Дугтуйт төсвийн аргаар төлөвлөсөн зарлагын гүйцэтгэлийг харуулна. Гүйцэтгэл ногоон болон улаан өнгөөр харагдах бөгөөд улаан өнгө нь төсөв хэтэрснийг заана.
-
Сарын орлого
Тухайн сарын орлогын графикийг харуулна.
-
Сарын Зарлага
Тухайн сарын зарлагын графикийг харуулна.
-
Мэдээ мэдээлэл
Энэ хэсэгт маш чухал мэдээ мэдээллийг харуулна. Та програмын шинэ мэдээ мэдээллийг байнга шалгаж байх хэрэгтэй.