"Төсөв" модультай ажиллах

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Аливаа айл өрх сар бүрийн орлогоо, сарынхаа зарлагад хүргэх ёстой. Тэгвэл бид сар бүрийн орлого, зарлагаа төлөвлөхдөө төсөв модулийг ашиглана.

Төсөв үүсгэх

Төсвийг дараах хоёр аргаар үүсгэнэ.

  • Шинээр төсөв үүсгэх

    Төсвийг сар сард нь үүсгэх ёстой. Төсөвт тухайн сард орж ирэх орлого болон зарлагыг төлөвлөж өгдөг. Энэ таны санхүүгийн төлөвлөлтийг илүү сайжруулна

  • Төсөв хуулбарлах

    Төсвийн орлого, зарлагын төлөвлөгөөг сар бүр үүсгэх ажлыг хөнгөвчилж, өмнө нь үүсгэсэн төсвийг хуулбарлана. Ингэснээр өмнөх төсвийн зөвхөн орлого, зарлагын төлөвлөлтийг л хуулбарлана.

Анхааруулга

Төсвийг устгах үйлдлээр тухайн төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг давхар устгах ба төсвийг дахин сэргээх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.