Өрхийн төсөвөө зөв төлөвлөж, санхүүгийн сахилга батад суралцахаа шийдсэн танд өгөх зөвлөгөө
Өрхийн болон хувь хүний санхүүгийн зөв төлөвлөлт, сахилга батад суралцах явдал нь залуу хүн бүрийн заавал эзэмшиж, сурах чадварын нэг юм. Олсон орлогоо хэрхэн зөв зарцуулах талаар монгол улсын боловсролын системд орхигдсон асуудлын нэг байдаг.
Өрх гэрийн сарын орлогыг зарлагадаа хүргэх хүндхэн бөгөөд хариуцлагатай үүргийг ихэвчлэн гэрийн эзэгтэй нар хүлээдэг. Тэгвэл бид өрх гэрийн САНХҮҮЧ бүсгүй танд зориулж өрхийн орлого, зарлагаа хөтөлж, таны санхүүгийн төлөвлөлтөд тус болох зорилгоор "Өрхийн төсөв" програмыг үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоор бүтээлээ.
Сайн санхүүгийн төлөвлөгөө гэдэг бол хэрэггүй сул зардлуудаа олж тогтоох, түүнийгээ далдал зуршлаасаа үлдэн хөөхөд оршино. "Өрхийн төсөв" програм танд өрхийн санхүүгээ илүү үр дүнтэй төлөвлөхөд тань туслах болно гэдэг бид итгэлтэй байна.
Програмыг ашиглахаар шийдсэн хэрэглэгч дараах зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй.
-
Та орлого, зарлагаа өдөр бүр тогтмол бүртгэж хэвших
Санхүүгийн амжилтад хүрэх гэж шийдсэн л бол програм дээр орлого, зарлагаа өдөр бүр тогтмол бүртгэж занших хэрэгтэй. Бид бага зэргийн залхуурал, хайхрамжгүй байдлаасаа болж аливаа зүйлийн үр дүнг үзэхээсээ өмнө залхуурдаг нь гэм биш зан болсон байдаг. Бидний нөр их хөдөлмөр, сэтгэлийг үнэлж, таны санхүүгийн амьдралд туслахаар бүтээж өгсөн энэ үнэ төлбөргүй програмыг сахилга баттайгаар ашиглахыг хүсэж байна. Та мөнгөө юунд үрэгдээд байгааг олж мэдэж чадахгүй өнөөг хүртэл явснаа хүлээн зөвшөөрч, бүртгэлээ тасралтгүй хөтөлснөөр тайлан мэдээ чинь үнэн зөв гарч, түүн дээрээ дүгнэлт хийх сайхан боломж танд үүснэ. Та ажил дээрээ, гэртээ 3-хан минутын зав гаргаад орлого, зарлагаа тасралтгүй хөтлөөд байхад сарын дараа та гайхамшигтай үр дүнд хүрч чадна.
-
Өрхийн төсөв төлөвлөгөөгөө чанд баримтлах хэрэгтэй.
Та дугтуйт төсвийн аргаар санхүүгийн сахилга бат, зорилтыг хэрэгжүүлэхээр шийдсэн л бол та тухайн сарын төлөвлөгөөгөө чанд баримтлан амьдрах хэрэгтэй. Амжилт хэзээ ч өөрөө гүйгээд ирдэггүй гэдгийг санаарай. Таны санхүүгийн зөв зуршил дадалтай болж, амжилтад хүрээсэй хэмээн итгэж энэхүү "Өрхийн төсөв" програмыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг үүсгэж байгааг ухамсарлаасай хэмээн найдаж байна.