Дансны хуулга

Мэдээлэл зассан огноо: 2014 оны 11 сарын 15

Данс бүрийн хуулгыг(Орлого, зарлагын түүх) сар сараар нь харах боломжтой. Дансны хуулга нь тухайн данс руу орсон орлого, данс аас гарсан зарлага, данс хооронд хийгдсэн шилжүүлгийн түүхийг дансны хуулгаар харах боломжтой.

Дансны гүйлгээ дараах төрлүүдтэй байна.

  • Орлого

    Тухайн дансанд орж ирсэн орлого.

  • Зарлага

    Тухайн данснаас гарсан зарлага

  • Шилжүүлэг

    Програмд данс хооронд шилжүүлэг хийгддэг. Амьдрал дээр кредит картнаас бэлэн мөнгө авах нь програмд кредит карт данснаас бэлэн мөнгө дансруу орох дотоод шилжүүлгээр зохицуулагдана.

Анхааруулга

Дансны өдрийн нийт орлого, зарлагыг нэгтгэж харуулах бөгөөд данс хооронд хийгдсэн мөнгөн шилжүүлэг орлого, зарлагын дүнд ордоггүй. Учир нь шилжүүлэг гэдэг нь мөнгө таны данс хооронд л шилжин байршиж байгаа тул орлого,зарлагад хамаарагдахгүй.